Thursday, October 02, 2014

Амьдрал баян.



Одоо түүнд намайг шохоорхож надруу тэмүүлэх нэгээхэн ч зүйл үгүй
Охин үрийнхээ нялх үнэрийг үнэрлэн дурсах сөхөө ч үгүй байгаа
Ойворгон сэтгэлийнхээ хүлээсэнд шаналал дүүрэн хайр тээн
Орхигдоод хоцорч байгаагаа би өдөр ирэх тусам ухаарал нэмэх

Sunday, April 13, 2014

Шүгдэн номын тухай

Хөх нуурын муж дахь Буддын шашны томоохон хийд болох  Гүмбумд лам  нас барсан  хэрэг гарсанаар үйл явал эхлэнэ.   Ордос хотоос уг хэрэг дээр ажиллахаар Сэржамц болон түүний үнэн ч туслагч нар Хуанди, Пума албаны мөрдөгч ноход ажиллах ба ирсэн өдрийн маргааш Хуанди гэх нохой нь учир битүүлэг байдлаар  нас барна.


Бүрлээч  ламыг Дарамбал гэдэг байсан ба түүний багийн сайн анд  Самандтай  зэрэг шахуй Гүмбум  хийдийн нэртэй гэгээнтэнүүд  болох  Ажиа, Сэрдог нарын шавь нар болсон юмсанжээ.
                Хятадын Соёлын хувьсгалын аймшигт он жилүүдэд коммунистууд бослого гаргаж болзошгүй хүмүүсийн төлөвлөгөө мэн зохиомол тоогоор гаргаж тоогоо гүйцээхийн тулд гэмгүй хүмүүсийг баривчилдаг байсан тухай, тухайн цаг үед  Ажиа гэгээнтэн нам засгийн бодлогтой  таарахгүй орон хийдээ орхиж АНУ-руу  цагаачилсан тухай, түүнээс болж Сэрдог гэгээнтэнийг гэрийн хорионд  (1998)-10 гарван жил болсон тухай зурвас бий.
Бүрлээч  лам бага залуудаа “довтог” түүнээс хойш Лхас-Монголруу бурхан зарж хөрөнгжсөн гэх мэт тоймтой мэдээлэл цуглуулж  аллагын шалтгааны ул мөр үл олдоно.  Сэржамцын тухайд хэрэг явдалын дараа (Мария Озава) – оос болж сэтгэл санаа нь хог дээр байх үед  даргынхаа үгээр ээлжийн амралтаа авч Чингис хааныхаа онгонруу,  дараа нь Эзнээд өвөг эцэг, торгууд эмээгийнхээ шарилыг  эргэх  болсон нь Гүмбум хийдэд гарсан алалгийн цаад зангилааруу тойруу замаар хөтлөх болно.
Миний мэдэхгүй түүхүүд:
1981 онд Хятадын коммунист нам дотоод мужууддаа ард иргэдийг олноор нүүлгэх тухай тогтоолыг эсэргүйцэн Өвөрмонголын Их сургуулууд, Соёлын их хувьсгалын алдааг шүүмжилсэн ард иргэд жагсаалд нэгдэн орсоноор Засгийн газар нь шийдвэрээ цуцалж, Хан үндэстэн (Жунгаа нар) ирж суурьшуулахаас даруй 20 жил ухраасан. Сэржамцын шинэ танил ном зардаг  Хүсинтөгс  тухай үеийн бослог зохион байгуулж байсан гол хүмүүсийн нэг байлаа.
Хүчинтөгсийн яриаа: Урьд би газар нутгаа л авч үлдвэл Монгол Монголоороо үлдэнэ гэж боддог, байлаа одоо би өөр зүйлийг ойлгосон. ХЭЛ СОЁЛОО  алдсан үндэстэн л мөхдөг юм байн гэж.
Дэ Ванийн онгод:  Чингис хааны алтан ургаас төрсөн их ноён, Монгол үндэстнээс сүүлд тодорсон баатар. 1966 оны хэлмэгдүүлэлт. Дэ Вангын ес дэх үеийн дээд өвөг Сосай монголчуудаас анх түрүүнд Манжид дагаж орсон. Абахай хаан түүнд Ван цол олсон нь тийм учиртай байжээ. Өвөрмонгол, Армонгол,Хөхнуурын Монголчууд, Хойд Шинжаан, бусад язгуур монгол нутгуулыг нэгтгэх хүсэлтэй тийм л нэгэн тэмцэгц. Тэр үед Ар Монгоруу түрэвсэн ч коммунистууд Чингисийн удмынхан феодалууд хэмээн алдагдаж Монголчууд нь Хятадын эсрэг үзэлтэн гээд барьж туушаасан байдаг.
Одоогийн Эзнээ нутгийн хүмүүс бол Торгуудууд  ба тэд  Оросын нутаг Ижил мөрөнд байх цагт Аравжиур ноён эх Гүмбумд мөргөөх болж олон айл өрөх бараа болжээ. Буцах замд Манжын цэрэгт боогдож одоогийн эзнээд үлдсэн гэдэг. 
                Сэржамцад маш олон зүйлийг эрэгцүүлж Хуанди нохой, Өвөө, Аав , Хүчинтөгс,Жамбийя өвөөгийн төлөө, эмээгийхээ очдог байсан  Гүмбумруу  дахин очих гүн бодолд  автана.  
Төсөөллийн ертөнц:  “Хоосон чанарын бэлэгдэл”  Шүгдэн бурханыг Доржшүгдэн , зарим нь Жачиншүгдэн, Жанцаншүгдэн ч гэдэг.  Очир баригч хүч гэсэн утагтай , Сахиусын хаан эсвэл Дармаг хамгаалагч гэж өргөмжилдөг.
Халхаас ирсэн Цогт хааныг дарж Лхасыг эзэлснийхээ дараа Гүүш хаан Баатар хунтайж, Мэргэн жонон нарт үүрэг болгож Ойрдын нэг аймгийг нүүлгэж ирүүлсэн гэдэг. Гүүши хаан нас барсны дараа отгон хүү болох Даян – Очир Лхаст эзэн суусан ч монголчуудын хувьд Түвдээс Хөх нурууны эрэг орчим таатай байсан ба тэр цаг монголчууд төвхнөхөө больсон үед Будала ордонд ноёны төлөө тэмцэл эхэлсэн гэдэг. Тэр нь V –р Далай  ламтай өрсөлдөх хэмжээний Жалцан хэмээгч нэгэн чойжин байсан.  Далай лам эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд Жалцанг алсан. Сүнс нь амар заяа үзүүлэхгүй байсан тул Зонховын ёсонд  дагдаг Монгол бөө нарын туслалцаа авч догшин сүнсийг тайтгаруулж чаджээ. Тэр нь Дарчын хамгаалагч Догжшүгдэн сахиус бөлгөө.
Саманд болон номонд хэт орсон багшын сайн шавь буй заа.  Түүний  бодлоор  Жалцанг яагаад алах болсон шалтгаан гэвэл Далай багш  их гэгээрсэн, эрдэм чадал туйлдсан хүн байсан ч түүнд атаархам тийм оюун санааны оройн дээд  байжээ гэж үздэг.  Тэр сахиус ахин хүн болж төрнө гэсэн лүндэн байдаг ба тэр нь  орчин цагт төрх цаг нь болсон зарим нь төрчихсөн  яваа ч гэж хэлэлцдэг.
                Онгод гэгч нь зүгээр нэг сүнс биш ер бусын эрч хүч хуримтлуулсан, бодтой хийсвэр хоёр ертөнцийн дунд чөлөөтэй зорчиж чаддаг сүнс юм.
Сэржамц Гүмбум сүмд ирээд арлаачын гэрт буудалж гэрээс нь  Шүгдэг сахиусыг  тахидаг байсаныг  , Басувандугийн үгийг ханзаар таталсан хуудас(алуурчин хохирогчоосоо өмнө  үхвэл алуурчин биш), мөн бүрлээчийн Лхасаас авчирсан Арсалан хэмээх цагаан гавж хүртэл  хэрэгт орооцолдох ба сүмын доторх зандан модны мөчирт орооцолдсон урт харимхай бөс, сүмийн гадна талд хаягдсан гар буруу гэх мэт ар араас олдсан мэдээллийг задлан шинжлэж  амиа хорлолт гэж таамаглжээ.
Эдгээр үйл явдын дундуур  Саманд үе үе ухаа алдан, ухаан балартах өвчтэй болсоныг  түүний биеээр  Нага 49 хор гүйж байгааг отоц лам хэлнэ.
Хэрэг явдлын ээдрээ тайлагдах  тун ойрхон байхад  Ордосын цагаадын дарга ирж хэргийг илрүүлсэн тооцож хавтаст хэргийг хаах  тушаал буулгав.
Түүний дараа шүтээныг залсан газарт буцаан залах үүргийг Сэржамц даасан ба  Лхас орж шүтээнийг тахидаг хийддэд байрлууллана.
Хэрэг  хаагдаснаас тодорхой хугацааны  дараа Самандаас Сэржамцад захиа ирнэ. Тэр захиадалд:  Саманд бага насныхаа талаар Сэрдог багшынхаа талаа мөн өөрийгөө тэнгэрийн оронд байгаагаа, мөн Сэржамцыг  бага насны тухай надад заавал  бичээрээ гэсэн байжээ.   
Үнхээр нууцлаг бариж авч боломгүй , тийм нэг онцгой  буй заа  Оолай...!
Миний уншсан цөөн ном дотроос энэ ном  миний үзэл бодолд шашны тухай  нэгэн гэрэл асаасан мэт  боллоо. Аюурзана ах үнэхээр мундаг бичих юмаа. Ийнхүү бичсэн зүйлс минь хүн уншхууяа нэн бэрэх болвоос та энэ номыг авч өөрийн үзэл бодолдоо нийлцүүлэн уншаасай гэж зөвөлмөөр байна.