Амьд явна гэдэг,
Амьд явна аа гэдэг, яг одоо бол
Ам цангахын,
Алтрах нарнаа гялбахын нэр.
Дууны ая санаанд орохын,
Гэнэт найтаахын,
Дулаахан гараас чинь хөтлөлцөхийн нэр.
Амьд явна гэдэг,
Амьд явна аа гэдэг, яг одоо бол
Оодон банзал ширтэхийн,
Оддыг ажихын нэр.
Иохан Штраусс,
Пикассо,
Альпын нуруу,
Юм бүхнээс сайхныг олж харахын нэр.
Ужид хүслээс ангижрахын нэр.
Амьд явна гэдэг,
Амьд явна аа гэдэг, яг одоо бол
Уйлж чадах,
Инээж чадах,
Уурлаж чадах
Эрх чөлөөний нэр.
Амьд явна гэдэг,
Амьд явна аа гэдэг, яг одоо бол
Нэгтээ нохой хуцаж,
Дэлхий тэнхлэгээ эргэж,
Нэгтээ хүн төрж,
Цэрэг эр шархдан унаж,
Хаа нэгтээ яг одоо хоосон савлуур хойш урагш ганхаж,
Хайран энэ л одоо цаг элж үгүй болохын нэр.
Амьд явна гэдэг,
Амьд явна аа гэдэг, яг одоо бол
Далавчаа шувуу дэвэхийн,
Давалгаа түрэх татрахын нэр.
Бутны ёроолоор төөлүүр хорхой мөлхөхийн,
Бусдыг хайрлахын нэр.
Алганд мэдрэгдэх гарын чинь илч!
Аяа, амьд яваа минь ердөө л үүний хүч.
Амьд явна аа гэдэг, яг одоо бол
Ам цангахын,
Алтрах нарнаа гялбахын нэр.
Дууны ая санаанд орохын,
Гэнэт найтаахын,
Дулаахан гараас чинь хөтлөлцөхийн нэр.
Амьд явна гэдэг,
Амьд явна аа гэдэг, яг одоо бол
Оодон банзал ширтэхийн,
Оддыг ажихын нэр.
Иохан Штраусс,
Пикассо,
Альпын нуруу,
Юм бүхнээс сайхныг олж харахын нэр.
Ужид хүслээс ангижрахын нэр.
Амьд явна гэдэг,
Амьд явна аа гэдэг, яг одоо бол
Уйлж чадах,
Инээж чадах,
Уурлаж чадах
Эрх чөлөөний нэр.
Амьд явна гэдэг,
Амьд явна аа гэдэг, яг одоо бол
Нэгтээ нохой хуцаж,
Дэлхий тэнхлэгээ эргэж,
Нэгтээ хүн төрж,
Цэрэг эр шархдан унаж,
Хаа нэгтээ яг одоо хоосон савлуур хойш урагш ганхаж,
Хайран энэ л одоо цаг элж үгүй болохын нэр.
Амьд явна гэдэг,
Амьд явна аа гэдэг, яг одоо бол
Далавчаа шувуу дэвэхийн,
Давалгаа түрэх татрахын нэр.
Бутны ёроолоор төөлүүр хорхой мөлхөхийн,
Бусдыг хайрлахын нэр.
Алганд мэдрэгдэх гарын чинь илч!
Аяа, амьд яваа минь ердөө л үүний хүч.
# Аюурзаны орчуулга
No comments:
Post a Comment