Заа шинэ он гараад удаагүй байгаа дээр нь 2017 оны
төлөвлөгөөгөө гаргаад авъя. Өнгөрсөн жил би төлөвлөгөөгөө гаргахдаа хийх
зүйлсээ 5 бүлэгт хувааж тус бүрт нь 3,3 нь хийсэн байх ажиллуудаа бичиж байжээ.
Гэхэдээ бүлэг бүрт 3-аас илүү ажил төлөвлөж болох байсан ч хэт олон болчихвол
сэтгэлд дараатай санагдаад байсан. Энэ жилийн хувьд энгийн байдлаар сайхан жагсаагаад
бичихийн ялдамд 2016 оны зарим амжаагүй зүйлсээ үлээвэр хөгжим, найрал
дууны хамтаар сүр жавхлантайгаар орууллаа.
- БТБ ажиллаагаг эхлүүлж 2 ажил явууна
- Нэмэлт эх үүсвэртэй болох (орчуулга, аялал жуулчлал гэх мэт)
- Toefl –оос төлөвлөсөн оноогоо авах
- Унших номын жагсаалтанд түлхүү менежмент, маркетинг, бизнес байна. 15 ном уншина
- Гитар дарж сурах хүсэл хэвээрээ, 3 ая дарж гитараа уйлуулна
- Булчингаа хөгжүүлэнгээ 10 кг хасах
- Гэр тохижуулалтаа үргэлжлэн гал тогооны тавилга, шкавтай болох
- Сайхан Монгол орноороо аялах
- Бамбаруушаа төгөлдөр хуур дарж сургуулах
- Хагас нийгэмших (мэргэжлийн гийшүүнчлэл, бала бала арга хэмжээнд идэвхтээдүү байх)
- Arc Gis, Photoshop илүү сайжруулах
- Зөв хооллолтын дадал бий болгох
- Сэрүүлэггүйгээр эрт босдог болох
No comments:
Post a Comment