Sunday, January 01, 2017

2017 оны төлөвлөгөө

Заа шинэ он гараад удаагүй байгаа дээр нь 2017 оны төлөвлөгөөгөө гаргаад авъя. Өнгөрсөн жил би төлөвлөгөөгөө гаргахдаа хийх зүйлсээ 5 бүлэгт хувааж тус бүрт нь 3,3 нь хийсэн байх ажиллуудаа бичиж байжээ. Гэхэдээ бүлэг бүрт 3-аас илүү ажил төлөвлөж болох байсан ч хэт олон болчихвол сэтгэлд дараатай санагдаад байсан. Энэ жилийн хувьд энгийн байдлаар сайхан жагсаагаад бичихийн ялдамд  2016 оны зарим амжаагүй зүйлсээ үлээвэр хөгжим, найрал дууны хамтаар сүр жавхлантайгаар орууллаа.

  • БТБ ажиллаагаг эхлүүлж 2 ажил явууна
  • Нэмэлт эх үүсвэртэй болох (орчуулга, аялал жуулчлал гэх мэт)
  • Toefl –оос төлөвлөсөн оноогоо авах
  • Унших номын жагсаалтанд түлхүү менежмент, маркетинг, бизнес байна. 15 ном уншина
  • Гитар дарж сурах хүсэл хэвээрээ, 3 ая дарж гитараа уйлуулна
  • Булчингаа хөгжүүлэнгээ  10 кг хасах       
  • Гэр тохижуулалтаа үргэлжлэн гал тогооны тавилга, шкавтай болох
  • Сайхан Монгол орноороо аялах
  • Бамбаруушаа төгөлдөр хуур дарж сургуулах
  • Хагас нийгэмших (мэргэжлийн гийшүүнчлэл, бала бала арга хэмжээнд     идэвхтээдүү байх)
  • Arc Gis, Photoshop илүү сайжруулах
  • Зөв хооллолтын дадал бий болгох
  • Сэрүүлэггүйгээр эрт босдог болох