Wednesday, January 10, 2018

2018 он гараад 2 дахь долоо хоногтой золгож байхаад жил солигдсонтой эвлэрч амжаагүй хүн гэвэл Нийслэл хүү нь байх шив дээ.  Миний сэтгэл зүйн он цагын тооллоор 2017 оны 12 сарын дундуур тууж  яваа бөлгөө.  2017 оны сүүлээр  зөндөө ажилтай байлаа. Энэ өдөр блогоороо нэг шагааюу гэж одод мичдийн гялбаан доор Дэлхий-Ертөнц цомгийн Тэнгэр дууны онгдод хөглөгдөж  бичиж сууна :)  Нэрээ Нийслэл хүү  чинь хөдөө ажлаад хөдөөний хөрслөг хөөрхөн  залуу болж байна даа.  43 размерын хос тэмээгээ харшуулан нагуур цагуур их явнаа нутгийн улсуудтай их уулзана бас. За тэр ч явах гол ажилдаа оръё. 

Өмнөх оны төлөвлөгөө маань 60%-тай биелсэн. Сэтгэл маань амарлаа гэхдээ замын дундуур зарим нэг төлөвлөгөө өөрчлөгдсөнг дурьдах хэрэгтэй боловуу. 

1.Миний үзсэн кино цуврал таалагдсанаар: The Viking, Outlander, Stranger things, Ozark, GOT, One piece, гээд мартчихлаа. 
2   Миний уншсан номууд: Танихгүй эмэгтэй захидал, Self-half, өдөр тутмын ариусал, хөгшин чоно ульсан нь, Elon musk: Tesla, Space X and Quest for a fantastic future, цас, Duishan, the economics book, Bid ideas simply explained гэх мэт тааралсан номоо л уншсан дөө, тэр маркетинг, бизнесийн номын ховорхон уншсан байна. Би гэхдээ 2018  онд уншсан номоо зураг хөрөгтэй, сэтгэгдэлтэй блог бичдэг болно.
3. Хэнтий аймаг, Дэлгэрхаан сумын нутаг орших Аврага тосон амралтын газар очин, олон хүнийг эс тооцвол дажгүй л газар санагдсан.
4. БТБ байгуулсан.
5. Өглөө эрт хүссэн хүсээгүй босдог доо
6. Алхангаа бас гүйх болсноос хойш өөрөө өөртэйгээ ярилцаад дажгүй санагдсан. Өвөл болоод  больсон.
7. Бамбаруурштай хамт шинж жилээр шинж жилын ая төгөлдөр хуур дээр дарж сурах гэж хөгөө чирсэн.  
8. Праграмм, ажил мэргэжил, дэвтэр хөтлөх гээд л шинлэг сурсан зүйлсээ тархины мухарт  хийсэн хийсэн кк
9. Сэтгэлийн бясагал хүнд талархах ухааныг 6 дахь мэлийгээрээ мэдэрсэн тэр нэг мэдрэмж. яг л өд шиг хөвөлзсөн гое мэдрэж байсан.. Гэхдээ ойрдоо дахиж тийм мэдрэжм аваагүй л байна. Илүү суралцах л хэрэгтэй байхлдаа. 

         Удахгүй дахиад уулзана блог оо    



No comments:

Post a Comment